2014-05-01,

Гуравдугаар сэдэв.

ХАМТ ОЛНЫ ХАРИЛЦАА

            Энэ сэдвийн дор хамт олны харилцааны тулгамдсан асуудлууд, уур амьсгалын тогтворжуулах арга замууд, хамт олны нэгдэл гэж юу болохыг авч үзнэ.

            Хүн амьдралынхаа явцад хэд хэдэн хамт олны гишүүн байдаг бөгөөд тодруулбал ажил дээрээ хөдөлмөрийн хамт олны, гэртээ гэр бүлийн , улс төр олон нийтийн болон төрийн бус байгууллагын гишүүн гэх мэт. Тухайн хамт олныхоо дунд, гэр бүлдээ өөр өөр үүргийг гүйцэтгэнэ. Энэхүү үүрэг нь түүний ажил мэргэжил, албан тушаалаас хамаарч янз бүр байна. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд нийгмийн үүрэг гэж нэрлэдэг.

            Ажил мэргэжил бүхэнд өөрийн гэсэн тавигдах шаардлага байдаг. Жишээлбэл, вагоны үйлчлэгчийн мэргэжлийн ажлын шаардлагыг тухайн ажлыг хийж байгаа хүн сайтар мэдэж ойлгох нь чухал юм. Ажилд тавигдах энэхүү шаардалагийг албан тушаалын заавар, дүрэм, тушаал шийдвэрээр хэрэгжүүлэх нь зүйн хэрэг боловч хүнтэй ажиллах ажлын арга барлыг эзэмших зайлшгүй шаардлага гарч ирнэ. Зорчигч , харилцагчийн сэтгэлд хүртэл үйлчилсэн ажлын шаардлагыг хангаж чадна. Үйлчилгээний салбарын ажилтан хүн үс нүүр цариагаа янзалж хувцасаа цэвэр нямбаа өмсөхгүйгээр элэгсэг дотно биш харьцаатайгаар ажилдаа гарах эрх үүсэхгүй.

            Жүжигчин хүн тайзан дээр гарахын өмнө өөрийн гадна төрхийг бэлдхээс гадна оюун бодлоо тоглох гэж буй дүрдээ бэлдэдгийг сайн мэддэг.

            Үйлчилгээний салбарын ажилтны ажлын эцсийн шалгуур гэж байдаг. Энэхүү шалгуур нь ажил хэрэгч байдал гүйцэтгэх ур чадвар хувийн зохион байгуулалт зэрэг юм. Үүнээс гадна соёлтойгоор биеээ авч явдаг бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэх чадварыг эзэмшсэн, хэнтэй ч зөв боловсон харьцаж чаддаг, мэрэгжлийн хүнийг үйлчилгээний ажлын шалгуур гэж авч үзье.

            Ажлаа сайн хийж, сайхан үйлчилнэ гэдэг нь ухамсартай, хариуцлагатай байхаас гадна ёс суртахууны тогтвортой зан чанар, өгөөмөр нинжэн сэтгэлийн нэгдлийг хангасан цагт биелэлээ олдог. Өөрийн ажлыг үнэн сэтгэлээсээ хийх хэрэгтэй үүнийг хийж хэвшүүлбэл вагон, галт тэргэнд зорчигч олон түмний дунд тааламжтай уур амьсгал бүрдэнэ.

            ХАМТ ОЛНЫ ГИШҮҮД ХООРОНДЫН ХАРИЛЦАА

            Хамт олны гишүүдийн хоорондын харилцааны түвшин, түүний шинж чанар нь тэдний үзэл бодлын нэгдэл, эсвэл хоорондын зөрчилөөс хамаарч өөрчлөгдөж байдгийг сэтгэл зүйчид тодорхойлжээ. Хамт олны гишүүд төрөл бүрийн зан авиртай байдаг. Зарим нь хоорондоо зохицож ойлголцож байхад нөгөө хэсэг нь үзэл бодлоороо сөргөлддөг. Үүний үндсэн шалтгаан нь юундаа байдаг вэ?

            Хүн бүрийн амьдрал тодорхой зорилготой бөгөөд эрхмэлж явдаг үнэт зүйлстэй. Энэ нь сонирхолтой ажил хөдөлмөр, эрүүл мэнд, баян чинээлэг амьдрал, гэр бүл үр хүүхэд юм. Зарим нь албан тушаал, зугаа цэнгэлийг эрхэмлэх жишээтэй. Эдгээрийн алыг нь сонгож авснаас тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, цаашдын үйл ажилгаанд шалтгаална.

            Хэрвээ хүн өөрийн амьдралын гол зорилгийг үнэнч шудрага зан хөдөлмөрлөх явдал гэж үздэг бол түүнд бусад сонирхол зохицож явдаг. Ийм хүн чөлөөт цагаараа өөрийн эрхэлсэн ажлын мэдэлгээ дээшлүүлхээс гадна найз нөхөдтэйгээ ажил дээр тохиолдож байгаа хүндрэлтэй асуудлыг ярьж хамт олны доторх өөртэй адил зорилготой хүмүүстэй харьцдаг. Үүнээс үндэслэн тухайн хүний амьдралын зорилго нь хамт олны харилцаан дах байр суурыг илэрхийлж харилцааны хэв шинжийг тодорхойлдог гэсэн дүгнэлтийг хийж болох юм . Амьдралын зорилго, үзэл бодол адилхан хүмүүс нь харилцан бие биенээ төвөггүй ойлголцдог.

               Ажил хөдөлмөрийг ажлынхаа амьдралынхаа зорилгыг гэж үздэг хүмүүс нэгдмэл сайхан хамт олныг бүрдүүлдэг. Хамт олны дунд шинээр ирж байгаа хүн тухайн хамт олны мөрддөг журам, дүрэм зааварыг хэрэгжүүлсэн цагт жинхэнэ гишүүн нь болдог.

            Хамт олны харилцан бие биендээ тусалдаг, тэдний дунд шудрага ёс, эмх цэгцийг дээдэлдэг ёс төлөвшсөн бол ажил, үйлчилгээнд амжилтыг авчирна. Үүнээс гадна чадварлаг мэрэгжилтнийг бэлдэж ухамсартай бие хүнийг төлөвшүүлдэг.

УДИРДЛАГА

            Хамт олны гишүүдийн амьдралын зорилго, чигийг тодорхой болгож төлөвшүүлхэд нөлөөлөх чадвар бүхий хэсэг хүмүүс байдаг. Энэ хэсэг хүмүүст нэр хүнд бүхий албан ба албан бус удирдах ажилтнууд ордог. Албан ёсны удирдлагад: байгуулгын дарга цахиргааны удирдлагын баг , дунд тушаалын удирдах ажилууд буюу тасаг цехийн дарга нар орох жишээтэй.

            Албан ёсны удирдлагыг дээрээс томилох бөгөөд тэдний өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг бусад гишүүд биелүүлэх үүрэгтэй. Албан ёсны удирдагч нь хамт олны итгэлийг хүлээж, тэдний хүндэтгэлийг авсан тохиолдолд <<доороос >> гарсан албан бус лидер байхыг үгүйсгэхий аргагүй. Байгуулгын захиргаан нь хамт олны саналыг хүлээн авсны үндсэн дээр удирдагчийг томилж ажилуулбал ажлын байранд тогтвортой тааламжтай уур амьсгалыг бүрдүүлдэг.

            Албан бус удирдагч нь хөдөлмөрийн хамт олны гишүүдын дундаас хэн ч байж болдог. Тодорхой хамт олон өөрийн гэсэн үнэт зүйл, хэрэгцээ сонирхол, үзэл бодлыг дээдэлдэг. Тийм учраас тухайн хамт олны эрхэмлэж нандигнадаг үзэл бодол, сонирхол хэрэгцээг мэдсэнээр түүний албан бус удирдагчийн хувь хүний шинж чанарыг тодорхойлж болдог. Эсэргээр, удирдагчийн зан чанар, эрхэмлдэг зүйлийг мэдсэнээр хамт олны доторх сэтгэл зүйн уур амьсгалыг мэдэх жишээтэй.

ХУВЬ ХҮНИЙ ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

            Одоо хувь хүний хамт олны доторх байр суурь юунаас хамаардагыг авч үзье. Эхлээд гишүүдийн идвэхтэй ба идвэхгүй байр суурыг баримтлагчид гэж хуваая. Хүмүүстэй харьцахаас зайлс хийсэн, тусгаарлагдсан нэг хэсэг байхад тухайн хамт олны зорилгыг дэмжсэн, түүнийгээ өөрийнхөө өмнөх зорилготой холбож хэрэгжүүлж байдаг нөгөө нэг хэсэг байдаг. Эдгээрт тухайн хүний хувийн зан чанар, нэр хүнд, ажил хэрэгч чанар ба бие даасан байдал зэрэг шинж чанарууд нөлөөлдөг.

            Хамт олны гишүүдийн дийлэнхын нөлөөнд автагддаг эсвэл авдтагддаггүй буюу өөрийн гэсэн бодолтой гэж хуваана. Бусдыг аялдан дагалдагч хүн ухамсарлахгүйгээр дийлэнхийн гаргасан шийдвэрийг дэмжинэ.       

            Хамт олон ч хүн нь хамт олны өмнө


бичсэн: purveelike төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax